Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ

A- A A+

Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний ​​тоо 200-д хүрч, 135 хүн сураггүй болоод байна.

Филиппинд их хэмжээний хохирол учруулсан “Калмаеги” хар салхи Вьетнамын төв хэсэгт хүрээд байна. Одоогоор салхины эрч 149 км/ц хурдтай байгаа бөгөөд долоон муж,  олон хот сууринд үер буух эрсдэл нүүрлээд байна.  Тус улсын зургаан нисэх буудал хаагдаж, хэдэн зуун нислэг цуцлагдаад байна. Вьетнамын цэргийн 268,000 гаруй  албан хаагч 6,700 техник хэрэгсэл, зургаан онгоц ашиглан эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд Ерөнхий сайд Фам Мин Чинь “Айл өрхүүдэд хүнс, цэвэр ус болон зайлшгүй хэрэгцээт зүйлсийг хүргэж байна” гэж мэдэгджээ.

Вьетнамын Эрх баригчид Тхань Хоагаас Куанг Три хүртэлх төвийн аймгуудад 8 инч (20.32см) хүртэл ширүүн бороо үргэлжлэн орохыг анхааруулсан. Шуурганы улмаас Вьетнамд амиа алдсан хүний тоо  албан ёсоор гараагүй байна. “Калмаеги” хар салхины нөлөөгөөр Тайландад ч аадар бороо орж, үер буух эрсдэлтэй тул тус улс бэлэн байдалд шилжиж байна.

Эх сурвалж: www.reuters.com

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Гамшгийн удирдлагын товчооны олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал хариуцсан захирал, ноён Кита Кацухиког ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо  “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ