Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.
Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв” гэдэг газар тус сумын харьяат иргэн А /2025.11.07/ 00:20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.
Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М /2025.11.06/ 11:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тус иргэний цогцсыг өнөөдөр /2025.11.07/ 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

2025/11/07
Шинэ мэдээМөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, барилга байгууламж, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны машин, техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын бэлэн байдалтай танилцаж, болзошгүй эрсдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
2025/11/07
Шинэ мэдээЭнэхүү хар шуурга Японы өмнөд нутгийн Окинава мужийг дайрах үед зургаан хүн гэмтэж, 50 мянга гаруй барилга байгууламжийн цахилгаан тасарсан байна.
2025/11/07
Шинэ мэдээНийт дуудлагын 43 нь обьектын гал түймэр, 4 нь ой хээийн гал түймэр, 2 нь үер, нэг нь газар хөдлөлт, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.