Өнгөрөгч аравдугаар сар 6 дахь хүйтэн сар болж өнгөрлөө

A- A A+

Өнгөрөгч аравдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -4.5°С-аар, олон жилийн дунджаас -2.9°С-аар тус тус хүйтэн байсан байна. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 6 дахь хүйтэн сар болж өнгөрлөө.

Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтыг авч үзэхэд нийт нутгийн 97.7 хувь нь дунджаас -1.1-ээс -6.1°С-аар хүйтэн, үлдсэн 2.3 хувь нь дунджийн орчим байжээ.

Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 6.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 43.2 хувиар, олон жилийн дунджаас 0.5 хувиар бага буюу дунджийн орчим хур тунадас орсон байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.