ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Хилийн төлөөлөгч, хурандаа А.Эрдэнэчимэг нар БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус улсын Саньяа хотноо зохион байгуулж байгаа “Бүс ба Зам” гамшгийн эрсдэлийг бууруулах онцгой байдлын сайд нарын хуралд оролцлоо.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны санаачлагаар “Бүс ба Зам” гамшгийн эрсдэлийг бууруулах онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх механизмыг 2023 онд бий болгосон бөгөөд гамшгаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой юм.

Хурлын үеэр хошууч генерал Г.Ариунбуян БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд, ноён Ван Шианьшитэй уулзаж, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн “Бүс ба Зам” гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын сайд нарын хурал, олон улсын хамтын ажиллагааны механизмийн зөвлөлийн хуралд тус тус илтгэл тавихдаа гамшгаас хамгаалах чиглэлд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Онцгой байдлын байгууллагаас анхааран ажиллаж байгааг онцолсон юм.

Уулзалтаар аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах арга хэмжээг өргөн хүрээнд хамтран хэрэгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хот дахь эрэн хайх, аврах болон бусад чиглэлд чадавхжуулах сургалт зохион байгуулах, тусгай зориулалтын, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Энэ сарын 04-07-ны өдрүүдэд үргэлжилсэн тус хурлын үеэр сайд нарын зөвлөлийн хуралдаан, аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага, сургалт боллоо.
.jpg)
2025/11/06
Шинэ мэдээМөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, барилга байгууламж, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны машин, техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын бэлэн байдалтай танилцаж, болзошгүй эрсдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
2025/11/06
Шинэ мэдээЭнэхүү хар шуурга Японы өмнөд нутгийн Окинава мужийг дайрах үед зургаан хүн гэмтэж, 50 мянга гаруй барилга байгууламжийн цахилгаан тасарсан байна.
2025/11/06
Шинэ мэдээНийт дуудлагын 43 нь обьектын гал түймэр, 4 нь ой хээийн гал түймэр, 2 нь үер, нэг нь газар хөдлөлт, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.