Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, +5...+7 градус дулаан байна.
Төлөв байдал: 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудийн ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Хур тунадас 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 09-нд Халх голын сав газраар, 11-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Салх ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 10х9 метрийн хэмжээтэй байшинд цахилгаан дамжуулах кабель утас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ний өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 04:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн эзэмшлийн 1 өрөө байрны гал тогооны өрөөнд цахилгаан зуух шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд 26 тн бараа тээвэрлэж явсан иргэн З-гийн “ND-4251” загварын зүтгүүрийн ачааны хэсэг шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Bongo- 3” загварын бага оврын ачааны автомашин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын автомашинтай мөргөлдөж ачааны автомашинд зорчиж явсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Б /18 настай, эрэгтэй/-ын 2 хөл автомашины бүхээгт хавчуулагдсан гэмтсэн байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/11/04
Шинэ мэдээХоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байна.
2025/11/04
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
2025/11/04
Шинэ мэдээОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.