ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, өмнө хэрэгжсэн төслийн үр дүнг үнэлэх хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцсон юм.

Мөн эрт зарлан мэдээлэх систем болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд шаардлагатай санхүүжилтийн шинэ механизмыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх боломжуудыг хэлэлцлээ.

2025/11/03
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/11/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/11/03
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.