1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
Төлөв байдал: 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар, 07-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Гал түймэр:
Өвөрхангай аймаг, Хужирт сум 6 дугаар багийн “Зүүн суу” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 95 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 09:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 20х5 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо авто угаалгын газар шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч иргэн Б-ын 18х20 метрийн хэмжээтэй авто угаалгын газрын дээврийн баруун урд хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 7х12.5 метр, 3х4 метрийн хэмжээтэй "Г" хэлбэрийн байшингийн үүдний хэсэг, гал тогоо, зочны өрөө, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 23:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн 1х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний зүүн хойд булангийн хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Дорнод аймаг, Матад сум 6 дугаар багийн “Бөөн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд очиж, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 14:35 цагт цурамд оруулан 15:33 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 1600 га талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Чойбалсан сум 3 дугаар багийн “Хярт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн зүгт 120 км/с Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн Чулуунхороот сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 11.03-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 07:05 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн.
Дорнод аймаг, Гурванзагал сум 2 дугаар багийн “Баян” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 21:24 цагт цурамд оруулан 22:39 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 600 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/11/03
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/11/03
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/11/03
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.