Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

A- A A+

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тухайлбал: 2025 оны арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол 2026 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдий ч Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хоёрдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгуудаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, нэгдүгээр сард баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард: Агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Архангайн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилиин дунджаас хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр сард. Агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олоон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр олон жилийн дундаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хоёрдугаар сард. Агаарын дундаж температур Завхан, Хэнтийн ихэнх, Увс, Төв аймгийн зүүн, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгор, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр оолон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх 2027 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авч байна

Энэхүү санал асуулга нь салбарын бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын бодит оролцоог хангаж, төсвийн төвлөрүүлэн захирагчийн саналд иргэдийн дуу хоолойг тусгах зорилготой юм.

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №223

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Увс аймагт ажиллаж,  Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, УОК-ын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.