Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2 автомашиныг хүлээлгэн өглөө

A- A A+

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн эхний шатанд гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2, 32м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашин нийлүүлэгдээд байна. 


Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2 автомашиныг өнөөдөр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид тус тус хүлээлгэн өглөө. 


Тус арга хэмжээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга, ноён Жулиен Марион, БНФУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Десотел группийн ерөнхий захирал, ноён Жером Десотел, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарын албаны хүмүүс оролцсон юм.  


Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төслийн I үе шатыг 2019-2022 онд хэрэгжүүлж, Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн 42 ширхэг автомашин нийлүүлэгдсэн. Тус автомашинуудыг төв, орон нутгийн анги, байгууллагад хуваарилан, үүрэг гүйцэтгэснээс хойш 6500 орчим  гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5100 орчим иргэний амь нас, 300 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Харин II шатны төслийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын 42м урттай автомеханик шатны автомашин 5, 32м урттай автомеханик шатны автомашин 10, хөөсөөр гал түймэр унтраах автомашин 3 буюу нийт 18 автомашин нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд хүрэх юм. Өнөөдөр ийнхүү төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2 автомашиныг хүлээн аваад байна” гэлээ. 


Төслийн хүрээнд  нийлүүлэгдсэн эдгээр автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар  цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог юм.  Онцгой байдлын байгууллагад 42 метр  урттай  гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж, ийнхүү үүрэг гүйцэтгэж эхлээд байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх 2027 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авч байна

Энэхүү санал асуулга нь салбарын бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын бодит оролцоог хангаж, төсвийн төвлөрүүлэн захирагчийн саналд иргэдийн дуу хоолойг тусгах зорилготой юм.

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №223

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Увс аймагт ажиллаж,  Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, УОК-ын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.