БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга, ноён Жулиен Марион тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 30-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх, чадавхыг бэхжүүлэх II шатны төсөл”-ийн үр дүн, Агаараас эрэн хайх, аврах ангийн чадавхыг бэхжүүлэх, баруун, зүүн бүсийн төвд агаараас эрэн хайх, аврах салбар байгуулах, гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинуудыг Францын талаас хүлээн авах төслийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг холбогдох чиглэлээр хэлний бэлтгэлтэй академик түвшний сургалтад хамруулах асуудлыг судлах хүсэлтийг илэрхийлсэн юм.

БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга, ноён Жулиен Марион тэргүүтэй төлөөлөгчид Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хоёр улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдэд үнэлэлт өгч ажиллана.


2025/10/30
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/10/30
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/30
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.