Өнөөдөр буюу аравдугаар сарын 30. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр.
Онцгой байдлын ерөнхий газраас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг“Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулан ажиллаж байна.

Гэртээ, орчиндоо, ажлын байрандаа гээд хаана ч байсан аюулгүй байх нь хамгийн чухал дадлуудын нэг юм. Иргэн та, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан та гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх алхамыг 2-3 минут зарцуулж, аюулгүй байдлаа шалгаад нэг үзээрэй.
2025/10/30
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/10/30
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/30
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.