ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг гаргаж, холбогдох алба хаагчид болон гамшгийн эрсдэлийн үнэлгээний хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн төлөөлөлд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Тус гарын авлагыг улсын хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нэгдсэн мэдээг системийн баримтад тулгуурлан аймаг, нийслэл, сум болоод бүсийн хэмжээнд ослын тохиолдол, зарцуулсан хөрөнгө, хохиролоор нэгтгэн монгол, англи хэлээр хэвлүүлсэн юм.

Ингэснээр гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, учирч болзошгүй аюулыг таамаглах, тохиолдсон гамшигт дүн шинжилгээ хийх, сургамж авах ач холбогдлыг бий болгож байна.

2025/10/30
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/10/30
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/30
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.