Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо

A- A A+

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын бие бялдар, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, тэсвэр тэвчээр, авхаалж самбааг нэмэгдүүлэх, гал унтраах техник спортын баг тамирчдын ур чадварыг мэргэжлийн түвшинд бэлтгэх, сургалт, дадлагын таатай орчин бүрдүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын санхүүжилтээр “Гал унтраах техник спортын сургалтын цамхаг”-ийг барьж, өнөөдөр их сургуульд хүлээлгэн өглөө.

Цамхгийн нээлтийн ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн дэд бөгөөд Сургалтын газрын захирал, доктор, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан, дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар нар оролцсон юм.

Сургалтын цамхагтай болсноор Онцгой байдлын сургууль, “Аврагч” МСТ-ийн сонсогч, суралцагчдын сэтгэл зүй, бие бялдар, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх орчин бүрдэж байна.

Мөн “Гал түймэр унтраах тусгай тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмж”, “Гал түймэр унтраах ажиллагааны бэлтгэл сургалт”, “Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах ажиллагаа”, “Гал түймэр унтраах арга зүй” зэрэг хичээлүүдийн дадлага, дасгалыг зохион байгуулах боломжтой боллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дэлхийн хүн ам буурвал байгальд эерэг нөлөөтэй гэж судлаачид үзжээ

Судалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.

Колумбид газар хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ

Колумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.

Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын III албан даалгаврын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Баян-Өлгий аймагт ажиллалаа.