Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, элсэлтийн үйл ажиллагаа, ур чадварын түвшинд хийсэн дүн шинжилгээний үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.10.28/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Дотоод хэргийн их сургуулийн дэд бөгөөд Сургалтын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр нээж, “Бакалаврын хөтөлбөрийн бүтэц, бүрдэл, сүүлийн жилүүдэд орсон өөрчлөлт”, Сургалтын газрын Үнэлгээ, арга зүйн төвийн эрхлэгч, цагдаагийн хошууч Д.Баттөр “Элсэлтийн үйл ажиллагааны чиглэл”, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Н.Батсайхан “Онцгой байдлын сургуулийн танилцуулга, хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн” сэдвүүдээр танилцуулж, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тодотгол хийх, харилцан санал солилцож, зарим өөрчлөлт, сайжруулалтыг хийхээр шийдвэрлэсэн юм.

Тус хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар нар оролцлоо.
.jpg)
Мөн Онцгой байдлын сургууль, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль, Удирдлагын академийн сургалтын орчин нөхцөлтэй танилцаж, санал зөвлөмж өгч ажиллалаа.

2025/10/29
Шинэ мэдээСудалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.
2025/10/29
Шинэ мэдээКолумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.
2025/10/29
Шинэ мэдээМонгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын III албан даалгаврын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Баян-Өлгий аймагт ажиллалаа.