1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн 2 суманд 1 мм, Говь-Алтай аймгийн 1 суманд 3 мм, Завхан аймгийн 1 суманд 0.1 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 0.8 мм, Ховд аймгийн 4 суманд 10.3 мм, Хөвсгөл аймгийн суманд 2 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +4...+9 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Өдөртөө үүл багасна, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, +1...+3 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11 дүгээр сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31, 11 дүгээр сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Орхон аймаг, Баян-Өндөр сум Наран баг модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 08:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-ын 2х2 метрийн хэмжээтэй модон жорлон бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 14:11 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр бүрэн, 8х4 метрийн хэмжээтэй байшингийн зүүн тал хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 1.5х1.5 метрийн хэмжээтэй модон жорлон, залгаа 1 м урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийтийн байранд иргэн Г-ийн өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 6 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 03:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн газарын 8х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 29 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хааагчдыг очиход эзэнгүй 5х4 метрийн хэмжээтэй амбаар эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант багийн "Боохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 224 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь 75 дугаар ангийн алба хаагчид, Мөнгөнморьт сумын Засаг даргын орлогчоор ахалсан мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 15:25 цагт цурманд оруулж, 20:02 цагт бүрэн унтраасан.
Дорнод аймаг, Чойбалсан сум Хөх нуур багийн "Зам шувууны хоолой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 146 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 10.28-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 18:00 цагт цурманд оруулж, 19:30 цагт бүрэн унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/29
Шинэ мэдээАлба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
2025/10/29
Шинэ мэдээГамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
2025/10/29
Шинэ мэдээТус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.