Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +5...+10 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд Алтай, Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Хэнтийн уулс, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи секундэд 5-10 метр. 29, 31, 11-р сарын 01-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Гал түймэр: 

Ховд аймаг, Жаргалант сум Бичигт баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Toyota Probox” загварын суудлын автомашины бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Тариалан сум Таван толгой багийн “Зүлэгтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км, сумын төвөөс баруун урд зүгт 15 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Kia Rhino” загварын бага оврын ачааны автомашины арын дугуй шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 17х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ой, хээрийн түймэр: 

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Гурван хадтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид очиж орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18:05 цагт цурамд оруулан, 19:35 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

COP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

COP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

Дэлхийн хүн ам буурвал байгальд эерэг нөлөөтэй гэж судлаачид үзжээ

Судалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.

Колумбид газар хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ

Колумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.