Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар их төлөв цэлмэг. Хөвсгөлийн уулс болон Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.
Төлөв байдал: 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -5...-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.
Гал түймэр:
Өвөрхангай аймаг, Хужирт сум малын хашаа, саравч шатаж байна гэх дуудлагыг 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, 4х8 хэмжээтэй малын саравч, дээр нь хураалгаатай байсан 100 гаруй боодлын өвс, задгай өвс, банз, шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, нийтийн байрны ханан пийшингээс халалт өгч, шал хэсэг нь шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэнийг аюулгүй газар гаргасан.
Дорноговь аймаг, Замын-Үүд сум Жаргалант баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:55 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 5х7 харьцаатай байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн 6х8 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Дорнод аймаг, Чойбалсан сум Хөх нуур 4 дүгээр багийн "Хярт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:35 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 16:45 цагт цурамд оруулж, 17:20 цагт хээрийн түймэр бүрэн унтраасан байсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/24
Шинэ мэдээАлба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
2025/10/24
Шинэ мэдээГамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
2025/10/24
Шинэ мэдээТус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.