Ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг зохион байгууллаа

A- A A+

Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурал Япон Улсын Сендай хотноо 2015 онд болж,  “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн хүрээ” баримт бичгийг батлан гаргасан.

Тус баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг баталж,  2017-2020, 2021-2025, 2026-2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

ОБЕГ-ын даргын тушаалаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн III үе шатны (2026-3030) арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулж, анхдугаар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

Ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг ахалж, ОБЕГ-ын бүтцийн нэгжийн дарга нар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, БОУАӨЯ, ГБХНХЯ, ХББОСЯ, ХХААХҮЯ, Боловсролын яам, ЭМЯ, ЭХЯ, Үндэсний статистикийн хороо, Боловсролын ерөнхий газар, ЦУОШГ, Шинжлэх ухааны академиийн газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУЗН-ийн холбогдох албан тушаалтнууд багтаж байна.

"Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичигт дэвшүүлсэн 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж, үйл ажиллагааг тайлагнадаг онцлогтой юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

COP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

COP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

Дэлхийн хүн ам буурвал байгальд эерэг нөлөөтэй гэж судлаачид үзжээ

Судалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.

Колумбид газар хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ

Колумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.