Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн яам болон түүний харьяа 12 байгууллагад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр бэлэн байдлаа ханган оролцсон юм.

Бэлэн байдлын үзлэг нь гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой.

Зам, тээврийн яам буюу Зам, тээврийн улсын алба нь гамшиг эрсдэлийн үед өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах чухал салбар. Байгалийн гамшгийн үед үер уснаас үүдэж, зам эвдрэх угаагдах, салхи шуурганд зам, даваа хаагдах эрсдэлтэй үед зам тээврийн салбар гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлыг шуурхай ханган ажиллах, авто зам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, гарсан эвдрэл гэмтлийг шуурхай арилган хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд мэдээлэх чухал үүрэгтэй салбар гэдгээрээ онцлог.

Үзлэгээр салбарын хэмжээнд старлинк сансрын төхөөрөмжтэй нь харилцаа, холбоо тасарсан үеийн мэдээ мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангуулсан, мэргэжлийн ангийн хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийн жигдрэлт, гамшгийн үед ашиглах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангасан зэрэг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 80 хувь буюу “Хангалттай” дүгнэлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө, мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас хүлээн аваарай

Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө мэдээллийг https://belenbai.mn/ сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөв

зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.