Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 0 градус орчим байна.

Төлөв байдал: 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -25...-30 градус хүйтэн, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус хүйтэн, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Мандал сум Баянсуудал баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 236 км-т, ангийн байрлалаас баруун зүгт 5 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 10:23 цагт хүлээн авсан.  Тус  аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 19 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 13х10 метрийн хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Гурвантэс сум гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 17:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 06:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 8х8 метрийн хэмжээтэй 6 нэрийн дэлгүүр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

COP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

COP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

Дэлхийн хүн ам буурвал байгальд эерэг нөлөөтэй гэж судлаачид үзжээ

Судалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.

Колумбид газар хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ

Колумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.