НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа

A- A A+

Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны онцлох ажлуудыг цувралаар хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2004 оны зургаадугаар сард гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багийг өөрийн улсдаа урьж ажиллуулснаар Онцгой байдлын байгууллага болон НҮБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигджээ. Тус баг Монгол Улсын гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг үнэлэн, 33 заалт бүхий зөвлөмж гаргасан байна.

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх КАДРИ түншлэлийн баг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын чадавхын үнэлгээг 2023 онд хийж, 45 зөвлөмжийг боловсруулсан.


Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж, энэ хугацаанд 300 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд нэгдээд байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

COP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

COP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

Дэлхийн хүн ам буурвал байгальд эерэг нөлөөтэй гэж судлаачид үзжээ

Судалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.

Колумбид газар хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ

Колумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.