Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -19...-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-23 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23, 26-нд нийт нутгаар цас орохгүй. 24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -5...-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хойд хэсгээр хүйтэрнэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 06:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “MAN TGA530A” загварын ачааны автомашины хойд талын 3 ширхэг дугуй, 1700 ширхэг боодол өвсний 50 ширхэг боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо оффисын байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход дугаар давхарт түрээслэгч иргэн С-ийн 6х7 метрийн хэмжээтэй эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргасан.
Булган аймаг, Булган сум Булган багийн Булган хэсгийн 4 дүгээр гудамжинд дулаалгын хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын барилгын материалын дэлгүүрийн 6х12 метрийн хэмжээтэй агуулах дотор 30 боодол дулаалгын хөөс шатаж дээврийн хөндий рүү тархсан байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч иргэн Н-ын 6х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/22
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/10/22
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/10/22
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.