Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 10 дахь дулаан сар болж өнгөрлөө. Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын оронзайн тархалтыг авч үзэхэд нутгийн дийлэнх буюу 61.2 хувь нь дунджийн орчим, 38.8 хувь нь дунджаас +1.0-ээс +3.0°С-аар дулаан байсан байна.
Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 25.9 мм тунадас орсон нь өмнөх жилээс 19.3 хувиар бага, олон жилийн дунджаас 43 хувиар ахиу буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын оронзайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 62 хувь дунджаас ахиу, 8.5 хувь нь дунджийн орчим, 29.5 хувь нь дунджаас бага тунадас унасан байна.

Харин агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Ханбогд суманд 34.6°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулаг суманд -8.5°С хүрсэн бол хөрсний температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Даланзадгадад 59°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулагт -12°С хүрч хүйтэрсэн байна.
.png)
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс
2025/10/22
Шинэ мэдээCOP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна
2025/10/22
Шинэ мэдээСудалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.
2025/10/22
Шинэ мэдээКолумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.