Зам, тээврийн улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”-ын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн улсын албанд  бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Бэлэн байдлын үзлэг өнөө өглөө 05:30 цагт Зарлан мэдээллийн дохиогоор ажилласнаар эхэлсэн бөгөөд Зам, тээврийн улсын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Төмөр замын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Агаарын хөлгийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба, “МИАТ” ТӨХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”, “МТЗ” ТӨХК, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, “Тавантолгой Төмөр Зам” ХХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Далайн захиргаа” УТҮГ, “Хөшигийн хөндий нисэх буудал” ТӨХХК-ийн  нийт 230 орчим ажилтан, албан хаагч хамрагдлаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “ Монгол улсын олон улсын жишигт нийцүүлэн гамшгаас хамгаалах менежмент, төрийн бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурынхан, иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Зам, тээврийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган гамшгийн үед дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулан шуурхай дэмжлэг үзүүлэн ажилладаг та бүхэн бэлтгэл бэлэн байдлаа хангуулан улсын үзлэгт оролцож байгаа нь улс орны хувьд чухал ач холбогдолтой гэдгийг энд хэлмээр байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Бэлэн байдлын үзлэгээр гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын  үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, албан хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлэн дүгнэж, заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгааллаа.