Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -8...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 22, 23-нд нийт нутгаар цас орохгүй. 24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -6...-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна.
Гал түймэр:
Говьсүмбэр аймаг, Баянтал сум 2 дугаар баг /аймгийн төвөөс хойд зүгт 50 км, сумын төвөөсөө хойд зүгт 35 км/ Том оврын ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг 06:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход, “Beiben north benz ND4250” загварын зүтгүүрийн чиргүүлийн хэсэг бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо байшин шатаад байна гэсэн дуудлагыг 11:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ү-ын эзэмшлийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Арвайхээр Дэлгэрэх дэнж баг байшингийн дээврээс гал гарч байна гэх дуудлагыг 18:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 6х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсгийн хана шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 00:43 цагт хүлээн авсан. дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Ц-ын эзэмшлийн автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг 01.42 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/21
Шинэ мэдээCOP17-ын “Усны өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна
2025/10/21
Шинэ мэдээСудалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.
2025/10/21
Шинэ мэдээКолумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.