Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын хамтран ажиллах төлөвлөгөөг батлах ажлын уулзалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд Улаан-Үүд хотноо зохион байгууллаа.
Уулзалтад Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн төвийн бүсийн буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм.

Талууд ирэх 2026-2027 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн, “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар хамтран ажиллах тухай төлөвлөгөө”-д гарын үсэг зурлаа.
Хоёр талын уулзалт нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм.

2025/10/20
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/10/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/20
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.