Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа

A- A A+

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг цомхтотгон дарсан аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Цагаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн төлөөлөл, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. 

Тус талархлыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Бямбасүрэнд хүртээсэн юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ "Тарваган тахал өвчний хариу арга хэмжээнд бие, сэтгэлээ зориулж ажилласан ажилтнууд Та бүхэнд Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байна. Тарваган тахал өвчин нь нийгэм, эдийн засгийн хохирол ихтэй халдвар бөгөөд зөвхөн нэг хүн халдвар авч өвчлөхөд 500 гаруй сая төгрөгийн шууд зардал гарч,  Засгийн газраас зардлын асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн яамнаас Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний хариу арга хэмжээний дараах үнэлгээ хийгдэж байна. Үнэлгээний үр дүнгээр тарваган тахал өвчний хяналт, сэргийлэлтийн урт, дунд, богино хугацааны зөвлөмж гарч, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" гэлээ. 

Эх сурвалж: ЭМЯ

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө, мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас хүлээн аваарай

Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө мэдээллийг https://belenbai.mn/ сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөв

зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.