Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 2 мм, Архангай аймгийн 10 суманд 0.2-0.7 мм, Баянхонгор аймгийн 16 суманд 1-20 мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 2-6 мм, Дорнод аймгийн 11 суманд 3-5 мм, Дундговь аймгийн 15 суманд 3 мм, Дорноговь аймгийн 13 суманд 2.6 мм, Орхон аймгийн 1 суманд 2 мм, Өмнөговь аймгийн 1 суманд 3 мм, Өвөрхангай аймгийн 13 суманд 2 мм, Сүхбаатар аймгийн 13 суманд 24 мм, Төв аймгийн 24 суманд 0,5-4 мм, Хөвсгөл аймгийн 11 суманд 2-15 мм, Хэнтий аймгийн 16 суманд 2 мм хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, -6...-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 20, 21-нд Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо Зоогийн газрын гал тогооны өрөө газын плитка, хуванцар хоолой, эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн гал тогооны хэсэгт газын плитка, газын шугам хоолой, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Багахангай дүүрэг 1 дүгээр хороо орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2 өрөө байрны унтлагын өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Булган аймаг, Орхон сумын Бүхт багийн “Өлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 7 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км/ Тус сумын харьяат иргэн “Д” нь 10.12-ны өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.15-ны өдрийн 11:42 цагт хүлээн ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Д/16 настай, эрэгтэй/-ыг 13:27 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг энэ сарын 17-ныг хүртэл зохион байгуулж, ар гэрийн хүсэлтээр зогсоосон.
Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Сангийн далай багийн “Бударгана-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т Тус сумын харьяат иргэн Б 10.16-ны өдрийн 09:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 14:13 цагт /15:18 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хааагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Б/53 насай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:46 цагт тус багийн “Будрагана-Ус” гэдэг газраас /гэрээс нь баруун урд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.
Хэнтий аймаг, Дархан сум Хараат багийн “Хонгорын рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс 200 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 65 км-т, Бор-Өндөр сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ 2 автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 21:55 цагт /23:07 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиж иргэн М-ын “Бонго-3”, О-ийн “Приус-20” загварын суудлын автомашинууд цасанд суусан байсныг ажиллаж цаснаас татан гаргасан.
Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 6 дугаар багийн “Хөх-Өвс” гэдэг газар /Хатгал тосгоноос баруун хойд зүгт 70 км/ Хар усны рашаанаас Хатгал тосгоны чиглэлд зорчиж байсан 20 гаруй иргэн, 3 автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 09:20 цагт /12:57 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Г-ын “Ланд крузерь-300”, иргэн Э-ийн “Прадо-150”, иргэн А-ийн “Ланд крузерь-105” загварын автомашинтай 16 иргэнийг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/17
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/10/17
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/10/17
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.