Онцгой байдлын сургуулийн бакалаврын хөтөлбөрийн үндэсний болон олон улсын хамтарсан шинжээчийн багийн урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа

A- A A+

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшиг судлал” бакалаврын хөтөлбөрт олон улсын хамтарсан магадлан итгэмжлэл хийх ажлыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний Зөвлөл, ХБНГУ-ын “ACQUIN” чанарын баталгаажуулалтын байгууллагатай хамтран  хэрэгжүүллээ.

Тус хөтөлбөр нь Европын дээд боловсролын (ESG) чанарын баталгаажуулалтын стандартын шалгуур, шаардлагатай хэрхэн нийцэж байгааг үнэлж, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг хангах, байнгын тасралтгүй сайжруулалтыг хийхэд чиглэсэн зөвлөмжийг өгч, хоёр талын шинжээчийн баг “Нөхцөлгүйгээр бүрэн” магадалж байгаа урьдчилсан дүгнэлтээ их сургуулийн удирдлага, багшлах бүрэлдэхүүнд танилцуулсан юм. 

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт “Бид өнөөдөр төрөлх их сургуулийнхаа түүхэн 91 жилийн босгон дээр алтан үсгээр бичигдэх үйл явдлын гэрчээр оролцож байна. Дээрх хөтөлбөр нь үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх, цаашлаад “Шударга ёсыг дэлгэрүүлэгч Азийн тэргүүлэх их сургуулийн жишигт хүрэх” алсын хараа, стратегийн зорилгодоо хүрэх томоохон алхмын эхлэл болж байна” хэмээн онцоллоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө, мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас хүлээн аваарай

Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө мэдээллийг https://belenbai.mn/ сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөв

зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.