“Ээрмэл” хүндийн өргөлтийн клубээс ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан, “Алтан гадас одонт” Я.Дөрвөнжингийн нэрэмжит хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч Т.Энх-Амгалан залуучуудын 98 кг-ийн жинд 240 кг-ийн амжилтаар алт, насанд хүрэгчдийн 98 кг-ийн жинд 240 кг-ийн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон юм.

Мөн тус сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч У.Баяржавхлан залуучуудын 65 кг-ийн жинд 188 кг-ийн амжилтаар хүрэл медаль хүртлээ.


2025/10/15
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/10/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/15
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.