Монголын улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 80 гаруй идэвхтэн гишүүдэд зориулсан сургалтыг  аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг уур амьсгалын өөрчлөлтийн суурь ойлголт, уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дахинд болон Монгол Улсад хэрхэн нөлөөлж буй байдал, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн судалгаа, үнэлгээ, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, осол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг үр дагавар ба хариу арга хэмжээ, дасан зохицох арга хэмжээ, ган цөлжилтийг бууруулах арга хэмжээ болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга зүй зэрэг сэдвийн хүрээнд танхимын мэдлэг олгож, оролцогчид бүлгийн хэлэлцүүлэг, кейс судалгаа, дадлагын ажлын хүрээнд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн юм.


Сургалтад оролцсон сайн дурын идэвхтэн гишүүд “Сургалтын агуулга ойлгомжтой, орон нутгийн нөхцөл байдалтай уялдсан, практик талдаа их ач холбогдолтой байсан” хэмээн онцолж, цаашид уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээлэл, боловсролыг орон нутгийн иргэдэд түгээх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын удирдлагуудад тулгамдсан асуудлыг эрсдэл үүсэхээс өмнө тодорхойлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Бэлтгэл, бэлэн байдал болон тулгамдаж байгаа асуудалтай танилцлаа

Говьсүмбэр аймаг нь  54 аж ахуйн нэгж, 106 тээврийн хэрэгсэл, эрсдэлтэй 112 байршил, тоглоомын 35 талбайд үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулж, 196 зөрчлийг илрүүлж, 123 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна.