Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

A- A A+

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13.  Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос хойш 36 дахь  жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас "Санхүүжилтийг гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлье"  уриаг дэвшүүлээд байна. Тус уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, дадлагуудыг зохион байгуулж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдалд иргэн таныг ч бас хөрөнгө оруулахыг уриалж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.