Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6...-8 градус, бусад хэсгээр 0...-2 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
Гал түймэр:
Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 05:03 цагт хүлээн авсан. Дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, “УБТЗ” ХНН, УСУГ, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ийн ажилчид тус тус ажиллаж 08:30 цагт галын тархалтыг зогсоож, 10.10-ны өдрийн 02:30 цагт бүрэн унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 08:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 11:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10 тонн задгай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандган багийн “Явийм булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс хойд зүгт 12 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхныг очиход иргэн Б-гийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Номт багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Dayun CGC4250” загварын ачааны автомашины бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 46 иргэн /36 том хүн, 10 хүүхэд/-ийг гаргасан.
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшин дотор хураалттай эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 03:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн "Жаргалантын хойд хөндий" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчид, Баян-Овоо, Норовлин сумын Мэргэжлийн ангийнхан, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 18:06 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 27000 га талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд автомашинд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Asia Motors Granto” загварын ачааны автомашин автозамын хажуу руу доошоо харан унаж осолдож, зорчигч иргэн О /24 настай, эрэгтэй/ бүхээг дотроо автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвд, ослын газрыг Тээврийн цагдаагийн албанд тус тус хүлээлгэж өгсөн.
Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн “Өндөр гүүр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 151 км, сумын төвөөс зүүн урд зүгт 3 км/ автозамын хажуу руу суудлын автомашин унаж, хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Honda Insight” загварын суудлын автомашин автозамын хажуу руу доошоо харан унаж осолдсон байсныг ажиллаж автомашиныг татан босгосон. Иргэн Б /50 настай, эрэгтэй/-г сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан байсан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн “Холбоо толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 5 км/ суудлын автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, түлш, тос асгараад байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 05:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Nissan Patrol” загварын суудлын автомашин автозамын хажуу унаж осолдсон байсныг ажиллаж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул үзлэг хийн үлдээж, иргэн Б /50 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ нарыг аймгийн төвд тээвэрлэн авчирсан.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 09.22-ны өдрөөс 10.09-ний өдрийг хүртэл хугацаанд эрэн хайх ажиллагааг алга болсон гэх газраас 20 км-ийн тойрогт зохион байгуулан үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/10
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/10/10
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/10/10
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.