Газар хөдлөлтиийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

A- A A+

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий “Байнгын ажиллагаатай дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдаанаар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах, паспортжуулах үйл ажиллагааны үр дүн, явц, газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, газар хөдлөлт судлалын чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцсэн юм.

Байнгын ажиллагаатай дэд зөвлөл нь хот, суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын барилгын газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх байдал, чанарыг шалгах, паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинэчлэх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажилладаг юм.

Ташрамд мэдээлэхэд, Он гарсаар  аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 14.042 газар хөдлөлт болсон бөгөөд 3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 43 удаа болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө, мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас хүлээн аваарай

Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө мэдээллийг https://belenbai.mn/ сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөв

зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.