"Мөрөөдлийн хаус" аяны хүрээнд 9 дэх алба хаагчаа байшинтай болголоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129 тушаалаар батлагдсан  “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас "Мөрөөдлийн хаус" аяныг өрнүүлж байна. 

Аяны хүрээнд Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Лүнэрэвдоржид алба хаагчид өөрсдөө барьж, сүндэрлүүлсэн байшингийн түлхүүрийг гардуулан өглөө.

Ийнхүү тус аймгийн Онцгой байдлын газраас 9 дэх алба хаагчаа өөрийн гэсэн байшинтай болгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэн, тогтвор, суурьшилтай  ажиллах нөхцөл боломжоор хангаад байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

Өнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.