Олон Улсын “EMS Global Foundation” байгууллага, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Амилуулах суурь болон лавшруулах тусламж” сэдэвт сургалтад Онцгой байдлын байгууллагын эмч, аврагч, гал сөнөөгчид хамрагдлаа.

Австрали Улсын “EMS Global” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Канад, Англи, Австралийн парамедикийн 7 сургагч багш нар удирдан зохион байгуулж байгаа тус сургалтад нийслэлийн Түргэн тусламжийн төв болон ОБЕГ, Цэргийн анги, орон нутгийн нийт 80 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.

Сургалтаар амьсгалын зам чөлөөлөх, амьсгалуулах үндсэн ба орчин үеийн дэвшилтэд аргууд, цус алдалтыг боолтоор хянах, шархны боолт хийх арга техник, аарцгийн бэхэлгээ хийх, чихэлдэлт пневмотораксын цээжний хөндийн даралт бууруулах арга техник сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, дадлагын дууриалган үзүүлэх хэлбэрээр зохион байгуулж, онолын мэдлэг, практикийн ур чадвараа нэмэгдүүллээ.

2025/10/10
Шинэ мэдээБолзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө мэдээллийг https://belenbai.mn/ сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.
2025/10/10
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/10
Шинэ мэдээзуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.