ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар, Гамшгаас хамгаалахх сургалтын газар хамтран баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг энэ сарын 07-08-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгууллаа.

Сургалтад Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын 40 орчим алба хаагч хамрагдсан юм.

Гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын ажиллагаа, багаар ажиллах ур чадвар, удирдлагын манлайлал, гал унтраах автомашины бэлэн байдал, ашиглалт, анхаарах асуудал, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй байдал, автомашинд гарсан гал ттүймрийг унтраах арга зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, зохион байгуулалт, гал түймрийн үед агаарын солилцоо зохион байгуулах дадлага, тактикийн дадлага сургалт зохион байгуулах, дуурайлган үзүүлэх сургалтыг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, туршлага, мэдээллээ дээшлүүллээ.

2025/10/09
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/10/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/09
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.