Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +11...+13 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас, 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 11-13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Гал түймэр:
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит өртөө баг “Тариа хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ асфальтын үйлдвэрийн тоос сорох хоолой дотроо гал алдсан гэсэн дуудлагыг 08:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход асфальтын үйлдвэрийн 2х6 метрийн хэмжээтэй тоос шүүгч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х2 метр хэмжээтэй модон нойл болон 3 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандгань баг "Чандганы тал" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 42 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/ өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 14:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, Өлзийт тосгоны Мэргэжлийн ангийнхныг очиход 1000 боодол өвс тээвэрлэж явсан “Beiben North Benz ND4251” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 8х8 метрийн хэмжээтэй байшин, залгаа 4х4 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт гал гарч байна гэх дуудлагыг 20:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х9 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөнд нам даралтын зуух буудаж гал гарч байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б-гийн нүүр хэсэг түлэгдсэн байсныг Нэгдсэн эмнэлгийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд хураалттай 1000 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэх дуудлагыг 05:03 хүлээн авсан. Тус дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр баг "Жаргалантын хойд хөндий" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30км/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар алба хаагчид, Баян-Овоо, Норовлин сумын Мэргэжлийн ангийнхан, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 18:06 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 27000 га талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын адаг баг "Баадайн гол" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/ шатахуун тээвэрлэж явсан автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, шатахуун асгарсан тухай дуудлагыг 18:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, “Монгол зам” ХХК-ийн ажилчдыг очиход Дорнод аймгийн Баян-Уул сумаас Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд 12 тонн шатахуун, 5 тонн түлш тээвэрлэж явсан "Beiben North Benz HLQ525" автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, дээшээ харсан байдалтай байсныг татан босгож, 8 тонн шатахуун асгарсан талбайд шороо асгаж саармагжуулалт хийж ажилласан.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/09
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/10/09
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/10/09
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.