Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна

A- A A+

Дэлхийн Цаг уурын байгууллагын (WMO) мэдээлснээр Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 30 жилд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас нийт хоёр их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ.

Энэ жилийн хувьд Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас илүү халжээ. Тухайлбал, Японы Гүнма мужийн Исэсаки хотод 41.8°C хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд зургаа, долоодугаар сард ч олон жилийн дунджаас давсан халуун үргэлжилсэн байна.  Мөн Өмнөд Солонгост энэ жилийн халууны улирал удаан үргэлжилж, 22 өдөр дараалан шөнөөр 25°C-аас дээш халалт бүртгэгдэв. Вьетнамын нийслэл Ханойд наймдугаар сарын эхээр 40°C-с давсан халуун бүртгэгдсэн нь түүхэндээ анх удаа болжээ.

Хэт халалттай зэрэгцэн Ази тивийн олон оронд үерийн гамшиг давхар нүүрлэлээ. Энэ зун Хятадын өмнөд болон хойд мужуудад хүчтэй аадар бороо орсны улмаас олон хүн амь үрэгдэж, зөвхөн Бээжингийн ахмадын асрамжийн газарт гэхэд 31 хүн нас баржээ. Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид гэнэтийн аадар борооны улмаас шар усны үер бууж, 100 гаруй хүн сураггүй болсон бол зэргэлдээ Пакистанд хоёр сарын хугацаанд аадар бороо, үерийн улмаас 300 орчим хүн (тэдний дунд 100 гаруй хүүхэд) амиа алдсан байна.

Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, үер зэрэг гамшиг нь хүний амь нас, эрүүл мэндээс гадна эдийн засаг, байгаль орчинд асар их хохирол учруулсаар байгаа нь бүс нутгийн ирээдүйд ноцтой эрсдэл дагуулж болзошгүйг судлаачид анхааруулсаар байна. 

Эх сурвалж: BBC  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа

Энэхүү судалгааны ажил нь химийн аюулгүй байдлыг хангах нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах нэг бүрэлдэхүүн болохыг тодорхойлж,  түүний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх хүчин зүйл, үүрэг оролцоог нарийвчлан судалж, химийн аюулгүй байдал болон химийн аюулгүй байдлын онолын тодорхойлолтуудыг боловсруулж дэвшүүлсэн гэдгээрээ онолын ач холбогдолтой юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.