Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 11, 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
Гал түймэр:
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход амралтын газрын 6 ханатай цомцог гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Нугийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 10:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн хашаанд хураалттай байсан 50 боодол /0.5 тн/ өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт багт гараашын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 12:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х9 метрийн хэмжээтэй гараашын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 12:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 12х9 метрийн хэмжээтэй 1 байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход аймгийн нэгдсэн хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Өвөр бөөрөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ хураалттай түлшний мод шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хураалттай байсан түлээний мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 10x10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 19:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 22:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багт худалдааны төвийн уурын зуухны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 06:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход худалдааны төвийн бага оврын 3х4 метрийн хэмжээтэй уурын зуух шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн "Тэмээн хад" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Хөлөнбуйр сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 21:33 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 400 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 10.07-ны өдөр анх алга болсон газраас Дуургын нурууны "Баруун-Асга" гэдэг газар хүртэл 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/08
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/10/08
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/10/08
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.