Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймагт 1 мм, Дархан-Уул аймгийн 2 суманд 0.3-1.3 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 1-1.4 мм, Завхан аймгийн 5 суманд 1-5 мм, Орхон аймагт 2 мм, Хөвсгөл аймагт 11 мм цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 11-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.
Гал түймэр:
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 07:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж, 4 метр хашаа хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Өгөөмөр багийн “Туяагийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 83 км, сумын төвөөс баруун хойд зүгт 17 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “УАЗ Фургон” автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, 4х5 метрийн хэмжээтэй сүүдрэвч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр дахь 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 1 өрөө байрны тагтан дээр хувцас, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 60 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 19:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн “Hyundai Trago” загварын ачааны автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 00:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшин, “Toyota Prius-30” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр багийн “Хутагт-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сүхбаатар, Асгат сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 10.06-ны өдрийн 22:25 цагт бүрэн унтрааж, Асгат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 1.2 га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/07
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/10/07
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/10/07
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.