Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицер"-ын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлах офицеруудын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн V хуралдаан өнөөдөр Батлан хамгаалах яаманд боллоо.

Хуралдаанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн ахлах офицерын жилийн хүрээнд гаргасан нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, хөтөлбөр төлөвлөгөөг эцэслэн баталсан юм.

Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн байна.

2025/10/06
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/10/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/06
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.