Эмнэлгийн мэргэжилтэн нарыг мэргэшүүлэх, алба хаагчдын эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд хамтран ажиллахаар боллоо

A- A A+

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.  Гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян,  АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нар гарын үсэг зурсан юм.

 Хамтын ажиллагааны хүрээнд үндсэн нарийн мэргэжил болох зүү, төөнө заслын чиглэлээр-2, уламжлалт анагаахын мэдрэл судлалын чиглэлээр-1, дүрслэл оношилгооны чиглэлээр-1 буюу нийт 4 алба хаагчийг суралцуулж,  сэтгэл судлалын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны гурван сарын сургалтад 3 алба хаагч тус тус хамруулаад байна.

Мөн нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын 20.3 хувийг сургалтад хамруулж, 2025-2026 оны хичээлийн жилд анагаах ухааны магистрт-2, мэдээгүйжүүлэг судлалын чиглэлээр-2, хөдөлмөрийн эрүүл мэнд судлал чиглэлээр-1, яаралтай тусламжийн сувилагчаар-1 буюу нийт 6 алба хаагч элсэн суралцаж байна. 

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр сургаж мэргэшүүлэх, 
төв, орон нутагт зохион байгуулах эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэгийн бүрэлдэхүүнд нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулах, 
Онцгой байдлын байгууллагын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарыг тус сургуулийн харьяа эмнэлэг, сувилалд дадлагажуулах, чадавхжуулах, алба хаагчдыг сургуулийн харьяа эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламжтай боллоо

Тус сургалтын байгууламж нь 10x13 метр хэмжээтэй бөгөөд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

"Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн нэгдсэн сургууль"-ийн хүрээнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгож байна

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа тус дадлага сургуульд  Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 42 сумын 134 багийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 400 орчим иргэн оролцож байгаа юм. 

Каракас хотод газар хөдлөлтийн улмаас 188 хүн нас барж, 1500 гаруй иргэн гэмтэж, бэртжээ

АНУ-ын Геологийн алба (USGS) -аас мэдээлснээр Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт  7.1,  7.5 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт боллоо.