ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын “Мод үржүүлэг, сургалт бэлтгэлийн төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Тус сургалт бэлтгэлийн төвийг орон нутгийн болоод өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан байгуулсан бөгөөд алба хаагчдын чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах боломж бүрдэж байна.

Бригадын генерал Ц.Ганзориг алба хаагчидтай уулзалт хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг онцлон, ажлын амжилт хүслээ.
2025/10/06
Шинэ мэдээАлба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
2025/10/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/06
Шинэ мэдээӨнөөдөр буюу аравдугаар сарын 29. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.