Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангуулах ажлын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Увс, Завхан аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм.

Тухайлбал, Завхан аймгийн хэмжээнд нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн, 40 орчим хувьд дунд зэрэг байна. Энэ өвөл аймгийн аюулгүйн нөөцөд 648 тн бүдүүн тэжээл, 562 тн хүчит тэжээл, 0,94 тн эрдэс, сумдын аюулгүйн нөөцөд 1296 тн бүдүүн тэжээл, 1123 тн хүчит тэжээл, 1,86 тн эрдэс бэлтгэсэн бол малчид 5789 тн өвс, 1559 тн ногоон тэжээл, 145,9 тн үйлдвэрийн тэжээл, 664 тн хужир шүү, 22,9 тн гар тэжээл бэлтгэсэн байна.
.jpg)
УОК-ын нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү өвөлжилт хаваржилтын ажлын гүйцэтгэлийг шуурхайлахыг үүрэг болгоод тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

2025/10/03
Шинэ мэдээНийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/10/03
Шинэ мэдээБолзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө мэдээллийг https://belenbai.mn/ сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.
2025/10/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ