Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн 6 суманд нойтон цас, 8 суманд 0,7-4,6 мм, Увс аймгийн 3 суманд 0,6-1мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 6 мм бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1…+6 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж +9...+11 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.

Гал түймэр:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг 5 дугаар багт 5 ханатай 2 гэр, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход хоорондоо 1.5 метрийн зайтай барьсан 5 ханатай 2 гэр, 1.5х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 11 метр орчин хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:47 цагт хүлээн авсан. НОБГ, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 10х12 хэмжээтэй 2 байшин, 3х4 хэмжээтэй амбаар, 14.55 га орчим газар торлог, шар өвс тус тус шатаж байсныг унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Согоот" багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 14:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “HOWO” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 14:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2 га орчим газрын өнжмөл шар өвс шатаж, уулын мод руугаа орсон байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 16:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай барилгын хог хаягдал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн "Дэнсэлгэнэ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 201 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 15:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.5 га орчим газар шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн “Сэрүүн” хороолол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 87 км, сумын төвд/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 16:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэдийг очиход 16 тн /800 боодол/ өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Бүхэл-18” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 76 км, сумын төвөөс хойд зүгт 40 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 23:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход “VOLVO-FH13” загварын /зүтгүүр/ ачааны автомашинд тээвэрлэж явсан 26 тн барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн гал түймэр:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг 5 дугаар баг, "Шар толгой" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 22:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 4800 га талбай, 2000 ширхэг боодлын өвс өртсөн.  /урт 12 км, өргөн 4 км/

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг 5 дугаар баг, "Малгар овоотын ар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 95 км, сумын төвөөс урд зүгт 25 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллан 21:20 цагт түймрийг бүрэн унтрааж, Идэрмэг 5 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 2400 га талбай өртсөн. /урт 3 км, өргөн 8 км/

Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр 1 дүгээр баг, "Цуваагийн даваа" гэдэг гэзар /аймгийн төвөөс хойд зүгт 155 км, сумын төвөөс урд зүгт 35 км/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 18:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 21:18 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 1.5 га талбай өртсөн.  /урт нь 1 км, өргөн нь 500 метр/

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн "Баянголын-Адаг" гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 120 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 230 км-т, Хялганат тосгоноос баруун зүгт 50 км-т/ ой, хээрийн түймэр гарсан гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллага, Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулан 16:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 46 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.