Албаны хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө

A- A A+

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, албаны үйл ажиллагаа, аврах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгсэлтэй танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд мөрдөж байгаа бодлогын  баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд болоод алба хаагчдын  үүрэг гүйцэтгэх чадавх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.  

Мөн уснаас эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах моторт завь, шумбалтын иж бүрэн хувцас болон техник хэрэгслүүдийг хүлээлгэн өгч, алба хаагчдын ёс зүй, бие бялдар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллахыг үүрэг болгоод алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө, мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас хүлээн аваарай

Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө мэдээллийг https://belenbai.mn/ сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ