Ой, хээрийн 4 түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Булган, Хөвсгөл аймагт нийт 6 ой, хээрийнн түймэр бүртгэгдэж, 4 түймриийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна.

  Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Чулуунхороот, Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан  хээрийн түймрийг бүрэн унтрааж,  Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Галт суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ойн тухай хуульд  зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Тиймээс иргэд та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ил задгай гал түлэхггүй байхыг анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө, мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас хүлээн аваарай

Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө мэдээллийг https://belenbai.mn/ сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ