Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 6 суманд 0.3-2 мм хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +3…+8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй, Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.
Гал түймэр:
Завхан аймаг, Тосонцэнгэл сум Улаан толгой багийн ‘’Өвөлжөө бургаст’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 192 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т /өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 11:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “ЗИЛ-131” загварын 9.8 тонн өвс ачсан автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хорооны “Задгай”-д Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн "Beiben North Benz ND-4255B34J" загварын зүтгүүрийн чиргүүлийн хойд болон дунд тэнхлэгийн 4 дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 22 дугаар хороо “Задгай”-д хаягдал цаасны хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хаягдал ил задгай 3 тонн орчим цаас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Даланжаргалан сум Цомог багийн "Дуут хошуу" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 154,5 км, сумын төвөөс баруун урд зүгт 4 км, Айраг сумаас баруун урд зүгт 29.5 км-т/ Гэр, малын хашаа шатаж байна гэсэн тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 03:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Л-ын эзэмшлийн 4 ханатай гэр бүрэн, 6х12 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 05:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 4х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум Баянцагаан багийн “Хөх чулуут" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км-т, сумын төвөөс урд зүгт 38 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Түмэнцогт сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 16:45 цагт цурманд оруулсан бөгөөд 18:07 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 144 га талбай шатсан.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Бадрах багийн “Ухаа " гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 16:15 цагт түймрийг цурманд оруулж, 16:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 40 га талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Чулуунхороот сум (Эрээнцав) Цагаан чулуут багийн “Хайрхан " гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 285 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 14:20 цагт /15:01/ хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:21 цагт цурманд оруулж, 16:46 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 250 га талбай өртөж шатсан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум 7 дугаар багийн Өлзийт тосгоны “Номгоны-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8-10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ 15:00 цагийн орчимд хээрийн түймэр гарсан тухай дуудлагаыг 10.01-ний өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Өлзийт тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, “Эм-Агро” ХХК-ийн ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:33 цагт цурманд оруулж, 17:26 цагт бүрэн унтраасан.Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 714 га талбай өртөж шатсан.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум Хантай багийн "Баянголын-Адаг" гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 120 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 230 км-т, Хялганат тосгоноос баруун зүгт 50 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбар,, Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчид, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Галт сум Рашаант багийн “Харцатын халуун усны-Эх“ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 228 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.01-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь 76 ангийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Э /46 настай эмэгтэй/-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж байна.
2025/10/02
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/10/02
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/10/02
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.