Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн 1 суманд 0.5 мм, Өмнөговь аймгийн 3 суманд 0.4 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говь, талын нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +19...+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-р сарын 30, 10-р сарын 01-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10-р сарын 02-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-р сарын 02-нд нутгийн баруун хэсгээр, 03-наас ихэнх нутгаар сэрүүсэж Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт интернэт кабелын антены доод хэсэгт байрлах хамгаалалтын байшингийн дээвэр хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 01:59  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход 25х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн баруун урд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн доторх эд зүйл бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан. 

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Мөсөн түрүүний булаг” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 153 км сумын төвөөс баруун урд зүгт 18 км/ түлээний мод ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 73 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Mighty” загварын ачааны автомашины моторын ар хэсэг болон ачиж явсан 6 м3 түлээний мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд барилгын В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 20:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын В1 давхарт хураалттай сангийн хоолой, дээврийн хар цаас шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Оюут" багт гарааш дотор талаасаа шатаж байна гэсэн дуудлагыг 20:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн тодорхойгүй 4х6 метрийн хэмжээтэй блокон гарааш дотор эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 21:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн гал түймэр:

Ойн түймэр: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Хүйтний гол “Баавгайт эх” гэдэг газар /сумаас зүүн хойд зүгт 100 км, Дархан сумаас зүүн хойд зүгт 75 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 14:45 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 09.28-ны өдрийн 16:40 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр багийн “Хэрэгчингийн цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 149 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км орчим/ ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 09.27-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнханх ажиллан, 21:00 цагт түймрийг цурамд оруулж, цэвэрлэгээ хийн цурмаа манан ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Моностой эх” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 40 км/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 11:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 55 дугаар анги, Дархан сум дахь 22 дугаар ангийн алба хаагчид, Хонгор сумын мэргэжлийн анги, Мандал сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ахлуулсан “Хандгайн нуур” ХХК-ний ажилтнууд, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Н.Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Цагдаагийн хэсэг, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.